Бэлчээрийн экосистем нь дэлхийн хуурай газрын хамгийн том экосистемийн нэг бөгөөд хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, нүүрстөрөгчийн шингээлт, усны эргэлт, орон нутгийн эдийн засаг, соёлын өвийг хамгаалахад онцгой ач холбогдолтой.

Монгол болон дэлхийн нүүдлийн малчид олон мянган жилийн турш улирлын нүүдэлд суурилсан тогтвортой бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэн байгальтай зохицон амьдарч ирсэн нь газрын доройтол, цөлжилтийг сааруулах бодит туршлага юм.

Монгол Улсын хуурай, гандуу, чийгийн дутагдалтай бүс нутагт уул уурхай, олборлох үйлдвэрлэл, дэд бүтэц, хилийн боомтын хөгжил, тээвэр логистикийн төслүүд эрчимтэй нэмэгдэж байгаа нь уламжлалт газар ашиглалтын өөрчлөлт, бэлчээрийн хуваагдал, экосистемийн доройтлын дарамтыг нэмэгдүүлсээр байна.

Мөн COP17 хурлаар хэлэлцэх ган гачгийн дэлхийн дэглэм (Global Drought Regime) болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын шинэ стратегийн хүрээ нь газрын доройтол, ган гачгийн нөлөөнд хамгийн их өртөж буй малчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, ахмад настны оролцоо, дасан зохицох чадавх, шударга санхүүжилтийг бодлогын салшгүй хэсэг болгон авч үзэх боломж гэж Иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна.

COP17 талуудын бага хурлын хэлэлцээрийн түвшинд эрхэд суурилсан газрын засаглал, малчдын оролцоо, уламжлалт мэдлэг, экосистемийн үйлчилгээний үнэлгээ, хариуцлагатай хөрөнгө оруулалт, нийгэм–байгаль орчны хамгааллын зарчмуудын талаар хэлэлцэх, шийдвэрт тусгах шаардлагатай байна.

Иймд Монгол улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурлын хүрээнд цөлжилт, газрын доройтлын нөхцөл байдалтай холбоотой Монгол У лсын нийт иргэд, малчдын эрх, дуу хоолой, үзэл баримтлалыг хараат бусаар Олон улсын түвшинд илэрхийлэх чухал мөч бөгөөд энэ хүрээнд байгаль орчин, хүний эрх, малчдын хөгжлийн асуудал, нийгмийн хамгаалал, залуусын оролцооны чиглэлээр ажилладаг 30 орчим төрийн бус байгууллагууд нэгдэн “COP17 Иргэний нийгмийн байр суурь”-ийг боловсруулав. Мөн 196 Иргэний нийгмийн байгууллага руу санал авахаар илгээж, 5 байгууллага болон хувь судлаач нар нэмэлт санал гаргаж 7 байгууллага дэмжиж буйгаа илэрхийллээ.

<aside>

I. Бэлчээр, газрын доройтол, байгаль орчны тогтвортой байдлыг хамгаалах

Дэлгэрэнгүй →

</aside>

<aside>

II. Уул уурхай ба хариуцлагатай газрын менежмент

Дэлгэрэнгүй →

</aside>

<aside>

III. Оролцоонд суурилсан хүртээмжтэй шийдвэр гаргалт ба тогтвортой, шударга санхүүжилт

Дэлгэрэнгүй →

</aside>


Тус саналыг боловсруулсан байгууллагууд:

  1. Загийн салмаа ТББ
  2. Дундговь аймгийн сургалт судалгааны хүрээлэн ТББ
  3. Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ
  4. Монголчуудтай туршлагаа хуваалцая үнэ цэнэ бүтээе ТББ
  5. Монголын ахмадын холбоо
  6. Эмэгтэй удирдагч сан
  7. Цэгээн хайрхан ТББ
  8. Монголын Харааны Бэрхшээлтэй Хүүхэд Залуучуудын Холбоо ТББ
  9. НАР ХУР ШИМ
  10. Хил хязгааргүй алхам төв ТББ