3.1. Экосистемийн үйлчилгээ ба уур амьсгалын санхүүжилтийн хүртээмж үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлд. Нүүдэлчид, орон нутгийн иргэд, малчид, уугуул иргэдийн байгаль хамгаалах үйл ажиллагааг: (1) нүүрстөрөгчийн шингээлт; (2) хөрсний хамгаалал; (3) биологийн олон янз байдлын хамгаалалт; (4) усны зохицуулалт; (5) хяналт мониторинг, бодлогын нөлөөлөл (6) ган, зудын эрсдэлийн бууралт зэрэг экосистемийн үйлчилгээний хүрээнд үнэлж, Global Environment Facility, Green Climate Fund, Land Degradation Neutrality Fund зэрэг санхүүгийн механизмтай холбох шаардлагатайг Талууд хүлээн зөвшөөрч дэмжин шийдвэрт багтаах;
3.2 Санхүүгийн механизм нь ган гачиг, газрын доройтолд өртөмтгий орон нутгийн иргэдийн дасан зохицох чадавх, тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэсэн байх. Түүнчлэн ган гачиг, газрын доройтлын эрсдэлд өртөмтгий малчид, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, ахмад настны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх нийгмийн хамгааллын бодлого, үйлчилгээ нь газрын тогтвортой менежментийн салшгүй хэсэг болохыг хүлээн зөвшөөрөх; Ган гачиг, газрын доройтлын үр нөлөөг хүний сэтгэл зүй, амьжиргаа, орон нутгийн хөгжлийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөллийг бодлого боловсруулахдаа харгалзан үзэх;
3.3. Нийгмийн хамгаалал, дасан зохицлын арга хэмжээг баталгаажуулах. ****COP17-аар батлагдах ган гачгийн аливаа протокол, хүрээ баримт бичигт малчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, ахмад настан болон бусад эмзэг бүлгүүдэд чиглэсэн дасан зохицох арга хэмжээ, нийгмийн хамгааллын заалтыг тусгах шаардлагатай. Ялангуяа малчин эмэгтэйчүүдийн асрахуйн ачаалал, өрхийн түвшний эмзэг байдал, хүнсний аюулгүй байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Эдгээр заалт нь малчин эмэгтэйчүүдийн асрахуйн ачаалал, өрхийн түвшний эмзэг байдлыг тооцсон байх ёстой ба COP16-ийн газар эзэмшлийн шийдвэртэй уялдаж байгаа;
3.4. Шууд хүртээмжтэй санхүүжилтийн механизмыг бий болгох. Дэлхийд 2030 он хүртэл 2.6 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай атал Riyadh Global Drought Resilience Partnership-д цугласан 12 тэрбум ам.доллар нь жилд шаардагдах 355 тэрбумтай харьцуулахад үлэмж зөрүүтэй, хувийн хэвшил дөнгөж 6%-ийг бүрдүүлж байна. Иймд Ган гачигтай тэмцэх санхүүжилтийн механизмд орон нутгийн малчид, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд болон иргэний нийгмийн байгууллагууд хүндрэл багатай, шууд хандах боломжтой механизмыг тусгахыг уриалж байна. Дэлхийн хэмжээнд газрын доройтол, ган гачигтай тэмцэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт болон бодит санхүүжилтийн хооронд ихээхэн зөрүү байсаар байгаа тул одоо байгаа нөөцийн хүртээмж, үр ашиг, орон нутгийн түвшний хүртээмжийг нэмэгдүүлэх;
3.5. Нүүдлийн мал аж ахуйн нөхөн сэргээгдэх чадамжид ногоон хөрөнгө оруулалт хийх. Нүүдлийн мал аж ахуй нь хуурай бүсийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, нүүрстөрөгч шингээх болон орон нутгийн амьжиргааг дэмжих чухал тогтолцоо юм. Иймээс нүүдлийн мал аж ахуй, бэлчээрийн тогтвортой менежментэд чиглэсэн ногоон хөрөнгө оруулалт, технологи, инновацын дэмжлэгийг нэмэгдүүлэх;
3.6. Хөдөөгийн иргэдийн амьжиргаа ба сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих санхүүжилт. ****Ган гачиг, газрын доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал бус, хүний амьжиргаа, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал мөн юм. Иймээс малчид, хөдөөгийн иргэд, ялангуяа залуу малчдын амьжиргаа, нутагтаа тогтвортой ажиллаж амьдрах боломж, сэтгэл зүйн дэмжлэгийг санхүүжилтийн тэргүүлэх чиглэлд тусгахыг санал болгож байна. Энэ нь албадан шилжилт хөдөлгөөнийг бууруулах, орон нутгийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх, газрын тогтвортой менежментийг сайжруулах дэмжлэгийн гарц;
3.7. Нөхөн сэргээлтийн үр өгөөжийг шударгаар хүртээх. ****Нөхөн сэргээлт, ойжуулалт, ногоон ажлын байрны эдийн засгийн үр өгөөжийг эмэгтэйчүүд, залуучууд, ахмад настан болон орон нутгийн иргэдэд тэгш хүртээх бодлогыг дэмжих шаардлагатай. Малчин эмэгтэйчүүдийн орлого нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, зах зээлд нийлүүлэх бичил, жижиг бизнесийг дэмжих санхүүгийн болон техникийн дэмжлэг нь амьжиргааг төрөлжүүлэх;
3.8. Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, санхүүжилт ба хяналтыг бэхжүүлэх. Decision 5/COP.16-ийн хэрэгжилтийг хангахын тулд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дэмжих санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Түүнчлэн уугуул иргэдийн зөвлөл байгуулах үйл явцаас харахад утга учиртай оролцоо нь зөвхөн улс төрийн хүсэл биш, харин оролцоо, төлөөлөл, чадавх бэхжүүлэхэд зориулсан бодит санхүүгийн дэмжлэг шаарддаг. Иймээс олон улсын санхүүжилтийн амлалт, зарцуулалт, хүртээмжид иргэний нийгмийн байгууллагууд хяналт, мониторинг хийх, ажиглагчаар оролцох боломжийг хангах механизм бий болгох;
3.9. Ахмад настны оролцоо ба уламжлал шинэчлэл. Ахмад малчид, ахмад эмэгтэйчүүд, нутгийн ахмадуудыг зөвхөн эрсдэлд өртөгчид бус, газрын хариуцлагатай хамгаалагчид, шийдвэр гаргагчид гэж хүлээн зөвшөөрч бэлчээрийн зохистой ашиглалт, нөхөн сэргээлт, ус хамгааллын талаарх уламжлалт мэдлэгийг баримтжуулж, үе хооронд дамжуулах, өвлүүлэх санаачилгыг дэмжих;
3.10. Нийгмийн ****ялгаатай бүлгүүдийн дуу хоолойг бодлогод тусгах. ****Цөлжилт, газрын доройтол, гангийн нөлөөнд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмадууд, залуучуудын хүний эрхийн асуудлыг сонсох, асуудлыг илрүүлж бодлогод тусгах механизмыг COP17-д батлагдах баримт бичигт тусгах;
3.11. Хүйс, нас болон бусад нийгмийн үзүүлэлтээр ангилсан өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх тогтолцоог бэхжүүлэх. COP16-ийн жендэрийн шийдвэрийн дагуу газрын доройтол, ган гачиг, цөлжилтийн нөлөөллийг үнэлэхдээ эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, залуучууд, ахмад настнууд болон бусад бүлгүүдэд үзүүлэх ялгаатай нөлөөллийг харуулах хүйс болон насны ангилалтай өгөгдлийг сайжруулахад, нийгэм-жендэр, хүний эрхийн үнэлгээг хийдэг болох;
3.12. Малчин эмэгтэйчүүд, залуучуудын манлайллыг дэмжих зарчмыг үр нөлөөтэй болгох хүрээнд, газрын тогтвортой бэлчээрийн эрх түүний менежментэд (1) малчин эмэгтэйчүүдийн шийдвэр гаргалтын оролцоог 40-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх; (2) залуучуудын манлайллыг хөгжүүлэх, сонголт хийх боломжуудыг нь тэлэх; (3) ахмад малчдын уламжлалт мэдлэг, туршлагыг дайчлан өв залгамжлуулах; (4) дижитал технологид суурилсан мэдээллийн хүртээмжийн асуудлыг бодлогын салшгүй хэсэг болгон тусгах шаардлагатайг Талууд хүлээн зөвшөөрч дэмжин шийдвэрт багтаах;
3.13. Нийгмийн олон янз байдал, ялгаатай нөлөөллийг бодлогод тусгах нь. Ган гачиг, газрын доройтол, цөлжилт нь хүн бүрт ижил нөлөө үзүүлдэггүй. Малчин эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, залуучууд, хүүхэд, ахмад настан, орон нутгийн иргэд болон бусад бүлгүүд эдгээр нөлөөллийг өөр өөрөөр мэдэрч, ялгаатай эрсдэл, хэрэгцээтэй тулгардаг. Иймээс энэхүү байр суурь нь аль нэг бүлгийг нөгөөгөөс нь дээгүүр тавих бус, харин ялгаатай хэрэгцээ, туршлага, эмзэг байдлыг хүлээн зөвшөөрч, тэгш хүртээмжтэй байхаар бодлого, төлөвлөлт, санхүүжилтийн шийдвэрт бүрэн тусгах;